Байшин, орон сууц барих үйл явц нь “зураг төсөл” болон “барилга угсралтын гүйцэтгэл”-ээс бүтдэг. Эйко Кэнсэцу компани нь байгуулагдсан цагаасаа хойш барилгын гүйцэтгэлд бүх хүчээ зориулсаар ирсэн. Захиалагчийн “мөрөөдөл”-ийг бодит хэлбэрт буулгаж, архитекторын зураг төслийг бүрэн ухамсарлаж. өөрсдийн туршлага, технологийн боломжоо дайчлан ажиллах нь бидний хамгийн чухал эрхэм зорилго билээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид архитекторуудын бүтээлч санааг амилуулсан олон орон зай барилгыг амжилттай барьсаар ирсэн бөгөөд энэ бол бидний хамгийн том бахархал юм. Түүнчлэн, хуримтлуулсан туршлага маань бидний ур чадварыг улам боловсронгуй болгож, итгэлийг бататгаж байна. Архитекторуудтай хамтран барилга байшин барих явц нь өөрөө ч сонирхолтой, урам зориг төрүүлдэг гайхалтай ажил юм.
Бид захиалагчийн мөрөөдөл, итгэл найдварыг бодитоор биелүүлэхийг чин сэтгэлээсээ зорьж байна. Чанартай барилга барихын тулд захиалагч, архитектор, барилга угсралтын компани гэсэн гурван тал хоорондоо харилцан хүндэтгэлтэй, тааламжтай харилцаа тогтоон, хамтран хүчээ нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлагатай. Гурван тал нэг санаа, хүчээ нэгтгэж, бат итгэлцэл бий болгосноор бэлэн энгийн барилгаас ялгаатай “өвөрмөц ” барилга барьж чадна. Шаардлагатай бүх асуудлыг илэн далангүй ярилцаж, хангалттай ойлголцсоны үндсэн дээр ажилласнаар бүгдийн сэтгэлд нийцсэн барилга барих боломж бүрдэнэ. Мөн барилгын ажил дууссаны дараа ч урт хугацааны хамтын харилцааг үргэлжлүүлж чадна гэдэгт бид итгэдэг.
Барилга барих ажил нь төсөвтэй салшгүй холбоотой. Бидний гаргадаг тооцоо нь материал нийлүүлэлтийн бодит үнийг шууд харуулдаг “зардлын нээлттэй хэлбэр” дээр тулгуурласан байдаг. Барилга барихад ямар материалыг хэр шаардлагатай, тэдгээрт ойролцоогоор хэр их зардал гарахыг энэхүү тооцоогоор ямар ч салбарын хүн барилгын мэргэжилтэн эсвэл мэргэжлийн бус хүн гэлтгүй ойлгож болохуйц байдлаар харуулдаг. Бид тооцоог нээлттэй ил болгосноор, захиалагчийн хүсэлтийг харгалзан тодорхой зохицуулалт, тохиргоог хялбар явуулах боломжтой. Төсөв болон архитекторын гаргасан зураг төсөл нь ил тод байснаар баталгаатай болно. Мөн бид санхүүгийн асуудлын ил тод байдлаар дамжуулан шударга харилцааг бий болгохыг зорьдог.
Барилга байшин барих ажил нь зөвхөн барьж угсраад дуусдаг юм биш. Баригдсан тэр мөчөөс бүх зүйл эхэлдэг. Түүнээс хойш байшин үргэлжилж, өөрчлөгдөж, олон сонирхолтой түүхийг бүтээдэг. Барилга байшинг илүү хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг бид үзүүлнэ
Эйко Кэнсэцү барилга угсралтын компани нь барилгын ашиглалтад орох үеийн бүх мэдээллийг хариуцлагатайгаар хадгалж, хянаж, тогтмол үзлэг болон гэнэтийн асуудал гарсан үед ашигладаг. Мөн шаардлагатай тохиолдолд мэдээллийг шинэчилж, бүх зүйлд бэлэн байдлыг хангаж ажилладаг. “Өвөрмөц” барилга гэдэг утгаараа мэдээллийн хяналт нь чухал ач холбогдолтой юм
1р жил
3р жил
5р жил
Хяналт шалгалт
Хяналт шалгалт
Хяналт шалгалт
Тав тухтай амьдрахын тулд тогтмол засвар үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Засвар үйлчилгээ, шинэчлэлийг төлөвлөгөөтэй хийснээр амьдрах таатай нөхцөл бий болохоос гадна эдийн засгийн хувьд ч ашигтай
Сэтгэл гарган захиалж бариулсан барилгад хамгийн хэрэгтэй зүйл бол тогтмол засвар үйлчилгээ юм. Биеийн эрүүл мэндийн тогтмол үзлэгтэй адил, байшингаa ч гэсэн сайн шалгаж үздэг байх хэрэгтэй. Дээвэр, борооны ус нэвтэрч байгаа эсэх, гадна хананы хатуу хэсэг болон сантехник, дотор заслын материалд ямар нэг асуудал гарч байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд засвар хийх нь байшинг хамгийн сайн төлөвт байлгадаг. Эйко Кэнсэцү компани нь барилга баригдаж дууссаны дараа 1, 3, 5 жилийн дараах үзлэг тогтмол хийдэг. Хувийн захиалгаар баригдсан байшинд тохиромжтой засвар үйлчилгээ шаардлагатай байдаг. Нэг бүрийн онцлогийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь байшинг барьж гүйцэтгэгчид юм. Үүний дагуу, хариуцсан ажилтнууд үзлэгийг гүйцэтгэдэг.
Хүүхдүүд биеэ дааж тусдаа гарах, гэр бүлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох, хоёр айлын орон сууц болгох, томоохон засвар шинэчлэл хийх…гэх мэт. Амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд байр орон сууцаа өөрчлөх цаг үе ирдэг. Гэрийн бүтэц, үндсэн зүйлсийг сайн ойлгосны үндсэн дээр хэрхэн засвар хийх ёстойг зөвлөдөг нь манай компаний томоохон давуу тал юм. Байшин баригдсан үеийн мэдээлэл, мөн барьснаас хойш хийсэн тогтмол үзлэгийн мэдээллийг ашиглан хамгийн оновчтой ажлыг гүйцэтгэдэг. Гэрийн бүхэл бүтэн томоохон засвар шинэчлэлээс эхлээд гал тогоо, угаалгын өрөө зэрэг хэсгийн өөрчлөлтийг захиалагчийн хүсэлтэд нийцүүлэн хийж, барилга орон сууцыг тань үргэлж хамгаалан ажиллана.