Эйко Кэнсэцү ХК-ний
Ерөнхий захирал Окада Масато
Shoto S
・ RC造+S造 B1F+3F
・ シナト
・ 矢野紀行(ph)
Бидний барилга угсрах ажил нь захиалагчийн хүсэлтийг “хэлбэрт ороогүй байгаа үед нь” архитектортай хамтарч бодит хэлбэр болгох ажил юм. Барилга тус бүр зориулалт, хэрэглээнээс хамаараад өөр өөр хэлбэр, хэмжээтэй байдаг нь захиалагч бүрийн хүсэл, зорилгоос шалтгаалдаг. Орон сууцны хувьд тухайн захиалагч гэр бүлийнхээ таатай амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьдог. Ажлын байр оффисын хувьд ажилтнууддаа тайван, төвлөрөн ажиллах орчин бүрдүүлэхийг хүснэ. Харин эмнэлэг бол өвчтөн ба эмч нар тайван, дулаан орчинд эмчилгээндээ анхаарах орон зай хэрэгтэй. Христийн цуглаан, сүм хийдэд итгэл үнэмшлээ баримтлан амар тайван залбирал хийх байр чухал. Архитектор хүн барилга барих талбайнхаа төсөв, хууль эрх зүйн хязгаарлалт зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ захиалагчийн хүсэлтэд өөрийн санаа, мэдрэмжээ нэмэн төлөвлөлт хийж, зураг төсөл боловсруулж бэлтгэдэг. Бид энэхүү архитектороос ирсэн зураг төсөл дээр өөрсдийн хуримтлуулсан технологи, туршлага, хүчин чармайлтаа зориулан захиалагч болон архитекторуудад итгэл дүүрэн хүлээлгэн өгөх хэмжээний барилга байгууламжийг угсардаг. Иймээс бид захиалагч нараасаа байрныхаа сайн чанарыг эдэлж, тав тухыг мэдрэн, илүү сайхан байшин болгон арчлаасай гэж хүсдэг.
1982 онд компани байгуулагдсан цагаас эхлэн захиалагч нартай байнгын харилцаа тогтоон ажиллах нь барилгын хамгийн үнэт зүйл гэсэн үзэлтэйгээр тасралтгүй хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэхүү хандлагыг баримталснаар бид “чанартай орон сууц” барих мэдлэг, туршлагыг хуримтлуулж, архитекторуудтай өргөн сүлжээ үүсгэн, ур чадвар бүхий мастер гүйцэтэгч нартай гүн бат харилцаа үүсгэн ажиллаж ирсэндээ бахархдаг. Мөн энэ хандлага маань олон захиалагчийн итгэлийг хүлээх үндэс болсон юм. Цаашид ч тасралтгүй ажиллах чанарын утгыг хэрэгжүүлж, энэхүү итгэл үнэмшлээрээ, барилга тус бүрт анхааралтай, нягт нарийн хандаж ажиллах болно.
2017 онд шинээр баригдсан компанийн барилга маань заал, гал тогоо, мөн хүүхэд саатуулах газар болон цайны ёслол хийх өрөө зэрэг япон хэв маягийн талбайтай.. Энд зөвхөн ажлын уулзалт хийх төдийгүй, семинар, арга хэмжээ зохион байгуулан гадна, дотны хүмүүстэй харилцах талбар болгон ашиглах боломжтой орчин юм.
Япон Улсын Барилгын Холбооны 65-р BCS шагнал авсан.
Манай компаний бүтээн байгуулалт болох “Касугадай-ны төв ” барилга маань Японы Барилга Үйлдвэрлэлийн Холбооноос зохион байгуулдаг 65-р BCS шагналыг хүртсэн нь үнэхээр бахархууштай зүйл болсон. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь бидэнд маш их урам өгсөн төдийгүй, бидний гаргасан хүчин чармайлтын үр дүн гарч байгааг харуулсан сайхан үйл явдал боллоо. Ийм өндөр шагнал, үнэлгээг авч буй нь бидний үүрэг хариуцлагыг улам бэхжүүлж, цаашдын ажилдаа илүү эрч хүчтэй хандах урам зориг болж чадсан. Энэхүү амжилт нь манай компанитай хамтран ажиллагсдын дэмжлэг оролцоогүйгээр боломжгүй байсан бөгөөд та бүхэндээ дахин гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч нийгэм, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц чанартай, бат бөх барилга байгууламж барихдаа бүх хүчээ дайчлан ажиллаж, улам хөгжүүлэх болно. Энэхүү итгэл сэтгэлээр бид бүгдээрээ нэгэн зорилгоор тууштай ажиллах болно. Цаашдид ч та бүхний санал, зөвлөгөөг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байна.
BCS賞 | Япон Улсын Барилгын ХолбооныКомпаний үүсгэн байгуулагчаас илгээх үг
Эйко Кэнсэцү ХК
Үүсгэн байгуулагч(1931-2024) Окада Киёто
“Төгсгөлийн чухал хэсгийг гүйцэд хий.”
Компаниа байгуулах үед дотны нэгэн хүн маань надад энэхүү үнэтэй үгийг хэлж байсан юм. Барилгаа ашиглалатад өгөөд л ажил дууслаа гэж бодож болохгүй. Үнэн хэрэгтээ барилгын гүйцэтгэлийн дараах засвар үйлчилгээгээр дамжуулан харилцагч нартай урт хугацааны харилцаа тогтоож ажиллах нь барилгын ажил дууссаны үнэ цэнэ болдгийг энэ үг сургамжилдаг. Бид үүнийг байнга санаж, итгэлцлийг нэн тэргүүнд тавьж, ямар ч асуудлаас зугталгүй “нүүр тулж ажиллах” хандлагыг компанийнхаа зарчим болгон ажиллаж ирсэн. Барилгын ажлын амжилт, чанар нь барилгын хэмжээ, том жижигт бус юм. Харин хөгжмийн оркестроор жишээ татвал, удирдаач болох талбайн инженерүүд, ур чадвар бүхий туслан гүйцэтгэх ажилтнуудаар, мөн ажлаа хэр чанартай гүйцэтгэж чадаж байгаагаар хэмжигддэг. Тиймээс чадварлаг инженер, ажилчид маань манай компаний бахархалт хөрөнгө юм. Цаашдаа ч бид ” Итгэж ажлаа даатгасандаа сэтгэл маш хангалуун байна” гэж захиалагч нараараа хэлүүлэхүйц хэмжээнд барилгын ажилдаа хариуцлагатайгаар хүчин чармайлт гарган ажиллах болно.
Компанийн товч танилцуулга
● Нэр
● Байршил
● Байгуулагдсан огноо
● Үндсэн хөрөнгө
● Компаний удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
● Мэргэжлийн зэрэг бүхий ажилтнууд
Эйко Кэнсэцү ХК (Eikou Kensetsu Co., Ltd.)
〒223-0059
Япон улс, Канагава муж, Ёкохама хот, Кохоку дүүрэг, Кита Шин-Ёкохама 1-7-8
Утас: 045-542-1973(төлөөлөгч)
Факс: 045-546-1779
И-мэйл info@eikou.co.jp
1982 оны 2 дугаар сарын 20-ны өдөр (Шёва тоолол 57 он)
50,000,000иен
• Ерөнхий захирал: Окада Масато
• Захирал : Окано Микико
• Захирал : Ватай Такахиро
• Захирал : Окано Коута
• I зэрэглэлийн архитектор
• I зэрэглэлийн барилгын инженер • II зэрэглэлийн архитектор • II зэрэглэлийн барилгын инженер • Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч● Улсын бүртгэлийн дугаар
● Архитектурын зураг төслийн газар
● Харилцагч банк
● Гишүүнчлэл бүхий холбоо
● Гишүүнчлэл бүхий баталгаат байгууллага
● Гишүүн байгууллагууд
● Хамтран ажиллагч байгууллага
• Канагава мужийн захирагчийн зөвшөөрөл: [Тусгай-4] №34329
• Үл хөдлөх хөрөнгө худалдаалах зөвшөөрөл: Канагава мужийн захирагчийн зөвшөөрөл[1] №30902• Рисона банк
• Ёкохама хадгаламж зээлийн байгууллага • Кирабоши банкКёоэйкай барилгын хамтарсан нийгэмлэг
“Орон сууц баталгаажуулах корпораци”
• OZON орон сууцны барилгын гүйцэтгэл баталгаажуулах байгууллага• Канагава мужийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо
• Ёкохама хотын барилгын холбоо • Японы архитекторуудын холбоо (JIA Канагава салбар) • Канагава мужийн үл хөдлөх хөрөнгө худалдаалах холбоо• The House ХК
• Living Design Center ХКгазрын зураг руу нэвтрэх
1-7-8 Киташин-Ёкохама, Кохоку-кү, Ёкохама
Copyright© 栄港建設 All Rights Reserved.
横浜市港北区北新横浜1-7-8
TEL:045-542-1973
FAX:045-546-1779
E-mail:info@eikou.co.jp