栄港建設

Mongolia

Монгол улс

Компаний танилцуулга

 

Нэр: Эйко кэнсэцү ХХК

 

Хаяг: 223-0059 Ёкохама хот Кохокү дүүрэг Шинёкохама 2-8-11

 

Утас:+81-045-542-1973

Факс:+81-045-546-1779

 

Цахилгаан шуудангын хаяг:  info@eikou.co.jp

 

Байгуулагдсан он: 1982он 2сарын 20өдөр

 

Үндсэн хөрөнгө: 50,000,000 иен

Удирдах зөвлөл:  ・Ерөнхий захирал: Окада Масато

                            ・ Ерөнхийлөгч: Окада Киёто

                            ・ Дэд захирал: Окано Микико

 

Сертификат:    1-р зэрэгтэй архитектур

1- р зэрэгтэй барилгын инженер

2- р зэрэгтэй архитектур

2-  р зэрэгтэй барилгын инженер

 

 

Зөвшөөрөл: Канагава мужийн даргын (тусгай 24)34329 дугаартай

 

Зураг төслийн компани: 1-р зэрэгтэй Канагава мужийн даргын

бүртгэлийн дугаар 15639

 

Бүртгэлтэй банк:  ・ Рисона банк Цүнашима дахь салбар

                             ・ Ёкохама шинё кинко Ниппа дахь салбар

Хамтрагч компаниуд:  Кёоэйкай

(Аюулгүй байдал, эрүүл мэндийн       хамтын ажиллагааны холбоо)

 

Хамтран баталгаа гаргагч:

Орон сууцны баталгаа өгөх байгууллага

Озон орон сууцны иж бүрэн баталгаа систем

 

 

Хамтарсан нэгдэл:

 ・Канагавагийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн

   хамтарсан холбоо

 ・Ёкохамагийн худалдааны танхим

 

Хамтран ажиллах гэрээтэй байгууллага:

 ・За Хаус ХК

 ・ Ливинг・дезайн центр

 ・ Хаус скэа орон сууцны бизнес

  байгууллага танилцуулах систем

 

Газрын зураг

Эйко кэнсэцү-н ажил

 

Бидний нэрийн хуудас

Амьдрах байр сууцны хувьд хүн бүрийн төсөөлөл, мөрөөдөл өөр байдаг...

Тухайн хүний хүсэлд тааруулж гэрийг нь бариж өгөх....

Бид барилга угсралтын ажлаас гараагаа эхэлсэн. Захиалагчийн мөрөөдлийн байшинг зураг төсөл дээр буулгасан зураг төсөл зохиогчтой хамтран, түүнд тохирсон технологийн шийдлийг хослуулан бодит ажил болгох нь бидний ажил юм. Олон олон захиалагч, зураг төсөл зохиогчдын ажлыг гйүцэтгэж тус бүртээ өвөрмөц онцлогтой барилгуудыг гүйцэтгэж байсан нь бидний хувьд томоохон туршлага болсон.

Нүдэнд үл анзаарагдах хэсгийг сайн харж чаддаг байх

Ашиглалтанд орсны дараа байшингийн дээврээс ус алдах, шал хөндийрөх зэрэг нь хамгийн байж болохгүй алдаа юм. Удаан ашиглагдах найдвартай байшинг барихын тулд нүдэн ил харагдах хэсгээс гадна далд ажлын угсралтыг ч мөн адил сайтар хийх шаардлагатай байдаг. Жишээлбэл барилгын суурийн хэсэг бол тухайн барилгын хамгийн чухал хэсэг бөгөөд энэ хэсэг хэрхэн хийгдсэнээс шалтгаалж тухайн барилгын сайн мууг тодорхойлж болно. Зураг төслийн дагуу баригдаж буй болон чанартай материал хэрэглэж байгаа зэргийг шалгах нь нэн чухал юм. Тухайн барилгын ажил дээр засалчин, мужаан зэрэг олон салбарын хүмүүс зэрэг ажиллаж байхад түүнтэй уялдуулан ил ба далд ажлын шалгалтыг цаг алдалгүй хийх нь хамгийн чухал юм. Эйко кэнсэцүгийн чадварлаг барилгын инженерүүд барилга угсралтыг эхнээс нь дуустал нэг бүрчлэн хариуцлагатай хянадаг.

 

 

Зураг төсөл зохиогчидтой хамтарч

Захиалагч, зураг төсөл зохиогч, Барилга угсралтын компани өндөр төвшинд нэгдэн ажилласнаар өөр хаана ч байхгүй цорын ганц таны гэрийг бий болгох үндэс болдог.

Зураг төслийн компани нь “ Архитекторын санааг компани дотроо детал бүрээр ургуулан баяжуулж үнийн тооцоог гаргахаас эхэлдэг”. Олон зураг төсөл зохиогчтой хамтран ажиллаж цаг хүч нэлээдгүй ордог ч гэсэн ур чадварын хувьд ахиц маш их байдаг нь сонирхол татдаг.

Эйко кэнсэцү нь, ийнхүү туршлага цуглуулснаар тухайн салбартаа өөрийн гэсэн онцлогтой барилга барин ялгарч чаддаг.

 

 

Үнийн уян хатан байдал

Эйко кэнсэцү нь захиалагч, зураг төсөл зохиогчийн хүсэлд нийцүүлэн үнийн бодлого баримталдаг. Энэ нь үнийн санал боловсруулахад дөхөм ба зургын өөрчлөлт хийхэд ч дөхөм байдаг юм.

 

 

 

Баригдсаны дараах ашиглалт

Барилга барих нь чцухал боловч баригдсаны дараах ашиглалт ч мөн ялгаагүй чухал байдаг. Дээвэр болон борооны ус хаягч, гадна хананд гэмтэл гарсан эсэх гэх мэт тогтмол шалгалт арчилгаа хийснээр тухайн барилгын эдэлгээг уртасгах ба цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй юм. Тухайн байшинд он удаан жил амьдрахад амьдарч буй хүний сонголт ч өөрчлөгдөж байдаг. Байраа засвар хийж өөрчлөх, эрчим хүч зарцуулалтыг бууруулах гэх мэт шинэ бодлууд төрдөг. Бид энэ тал дээр хамтран ажиллаж байшингийн өөрчлөлт, засвар зэргийг хийдэг бөгөөд зарим тохиолдолд шинэ байшин барихаас илүү технологи шаардагдах нь бий.

 

 

 

 

Мэргэшсэн чадварлаг инженерүүд бэлтгэх

Барилга угсралтын хэсгийн туршлагтай инженерүүтэй шинэ залуу халааг хамтран ажиллуулж туршлага судлуулан, тодорхой төлөвлөгөө гарган ажилтнуудаа туршлагжуулж байна.

 

 

Эйкогийн холбоо

Өндөр чанартай барилга барих нь туршлагатай инженерүүд ажилчдын хоорондын уялдаатай шууд холбоотой. Бидний хувьд хамтран ажилладаг компаниуд болон Эйкогийн Холбоо, Эйко кэнсэцү Хөдөлмөр хамгаалал, аюудгүй ажиллагаа, Байгаль орчны холбоо зэргийг нэгтгэж мэдээлэл солилцох, хөдөлмөр хамгааллын сургалт явуулах зэргээр ажилладаг.

 

 

 

Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын тайлан

Эйкогийн ажилтнууд сар бүр талбайн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын хамтарсан шалгалтыг хийдэг.

 

 

 

Эйко Кэнсэцү ХК нь Эх Тэргүүн ХХК тай

хамтран ажиллах гэрээ байгууллаа.

横浜市港北区北新横浜1-7-8

TEL:045-542-1973 FAX:045-546-1779

E-mail:info@eikou.co.jp

Copyright© 1998 ~ 2018 栄港建設 All Rights Reserved.